Шууд Chart

Умард Солонгосын удирдагч пуужин харвах төлөвлөгөөтэй танилцжээ

2017-08-15 18:15:00

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Гуам арал руу пуужин харвах төлөвлөгөөтэй танилцсаныг тус улсын цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгос улс АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуам арал руу 4 баллистик пуужин харвана гэж заналхийлсэн. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын хооронд ихээхэн хурцадмал байдал үүсээд байгаа юм. Харин Умардын цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр тус улсын удирдагч пуужин харвах төлөвлөгөөг сайтар нягталж үзсэн бөгөөд энэ асуудлаар цэргийн холбогдох албаныхантайгаа зөвлөлджээ.

Түүнчлэн Ким Жон Ун Гуам арал руу пуужин харвах шийдвэр гаргахаасаа өмнө АНУ-ын байр суурийг ажиглах бодолтой байгаа юм байна. Харин үүнээс нь улбаалан олон улсын шинжээчид Пхеньяныг Гуам арал руу дайрах бэлтгэлгүй байгаа, цаг уях гэж оролдож байж болзошгүй гэж үзэж байгааг "Би Би Си" агентлаг онцолжээ.

Үүнээс өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис тус улс бүхий л төрлийн дайралтаас хамгаалахад бэлэн, түүнчлэн Гуам арал дээрх 160 мянга гаруй иргэдэд хандан найдвартай хамгаалалтад байгааг нь сануулаад, пуужин харвасан тохиолдолд аюулгүй болгохоо цохон тэмдэглэсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосын удирдагч пуужин харвах төлөвлөгөөтэй танилцжээ   
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй