Шууд Chart

Хөрсний гулгалтад олон зуун хүн өртжээ

2017-08-15 18:20:00

Сьерра Леон улсын нийслэл Фрийтаун хотын ойролцоо өчигдөр өглөө болсон үерийн дараа газрын хөрс нурсны улмаас олон хүн дарагдаад байгааг дэд ерөнхийлөгч Виктор Фо мэдэгдлээ.

Виктор Фо уулын бүс нутгийн Режент хотод нурангид олон зуун хүн даруулж, хууль бусаар баригдсан барилга байшин нурсан болохыг уламжилсан. Тэрбээр эмгэнэж байгаагаа илэрхийлээд, ойр орчмыг хааж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байгааг мэдэгджээ.

Фрийтаун хотын эмнэлгийн цогцос хадгалах газрын мэргэжилтэн Мохамед Синне эмнэлэгт 300 гаруй цогцос байгаа талаар яриад, энэ тоо нэмэгдэх төлөвтэй байгаа тул цогцос хадгалах зай хүрэлцэхгүй байгааг онцолсон байна. Түүнчлэн Сьерра Леонд байрлах "Улаан загалмайн нийгэмлэг" 3000 гаруй хүн гамшгийн улмаас орон гэргүй болсон, мөн хохирогчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгааг мэдээлжээ.

Түүнчлэн цахилгаан болон харилцаа холбооны сүлжээ тасарсан байна. Хохирогчдын тоонд гэртээ унтаж байгаад амиа алдсан хүмүүсийг оруулаагүй тул үерийн усны түвшин буурахаар амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа юм. Аврах ажиллагаанд цэрэг, цагдаагийнхныг дайчлан ажиллуулж байгаа бөгөөд Фрийтаун дахь хүүхэд хамгаалах төсөл хариуцагч Рамату Жалло дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгааг онцолсон байна.

Сьерра Леоны нийслэл дэх ядуусын хороолол далайн эрэгтэй ойр байрладгийн зэрэгцээ ус зайлуулах системгүйн улмаас борооны улиралд тухайн хорооллын иргэд үер усны аюулд ихээр өртдөг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөрсний гулгалтад олон зуун хүн өртжээ   
Үзсэн: 1112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй