Шууд Chart

2016 онд агаарын хэм хамгийн өндөр түвшинд хүрчээ

2017-08-16 10:56:01

АНУ 2015 онд агаарын хэм сүүлийн 137 жилд байгаагүйгээр хамгийн өндөрт хүрсэн гэж тогтоогоод байсан бол өнгөрсөн оны үзүүлэлтээр агаарын хэм дахин нэмэгдсэнийг мэдээлжээ. АНУ-ын далай тэнгис, агаарын хэмийг хянах төв өнгөрсөн онд хуурай газар болон далайн гадаргын температурын түвшин 2015 оны үзүүлэлтээс нэмэгдсэнийг мэдэгджээ. Тус төв дэлхийн 60 гаруй орны 450 орчим эрдэмтэн, шинжээчийн судалгаан дээр үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Түүнчлэн хүлэмжийн хий өндөр үзүүлэлттэй гарчээ. Хүлэмжийн хийнд агуулагддаг нүүрсхүчлийн хий, метан, азотын хий 2016 оны байдлаар өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд нүүрсхүчлийн хийн өтгөрөл 2015 оныхоос 3.5 нэгжээр нэмэгдэж, 402.9 болжээ. Энэ нь сүүлийн 58 жилд тохиогоогүй өндөр үзүүлэлт юм байна. Түүнчлэн хуурай газрын агаарын хэм 1981-2010 оны дунджаас цельсийн 0.45-0.56 хэмээр өссөн бол далайн гадаргын температур цельсийн 0.36-0.41 хэмээр нэмэгджээ. Харин далайн түвшний хэмжээ 1993 оноос 82 мм-ээр нэмэгдсэн юм байна. 









Нийтэлсэн: Moнголын мэдээ

2016 онд агаарын хэм хамгийн өндөр түвшинд хүрчээ   
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй