Шууд Chart

Катар улс 80 орны иргэдийг визгүй зорчуулна

2017-08-16 11:38:26

Катар улс 80 орны иргэдийг визгүй нэвтрүүлэх болсноо хэвлэлийн бага хурлын үеэр зарлажээ. Тус улсын аялал жуулчлалын яамны аялал жуулчлал хөгжүүлэх газрын дарга Хассан Аль-Ибрахим энэ шийдвэрийг хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулсан бөгөөд ингэснээр Катар улс Персийн булан дахь хамгийн нээлттэй орон болж байгааг цохон тэмдэглэсэн байна.

Визгүй зорчих 80 орны иргэдийн гадаад паспорт нь 6 сараас доошгүй хугацаагаар хүчинтэй байх ёстой бөгөөд хил дээр бүртгэлийн хуудас бөглөх юм. Иргэд иргэний харьяаллаасаа хамааран Катар улсад 3 сарын хугацаагаар зорчих эрхтэй байна. Эсвэл 30 хоног зорчиж, дахин 30 хоног сунгах эрхтэй байх юм. Визгүй зорчих орнуудын тоонд Америк, Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг орнууд багтаж байгаа юм байна.

Өнгөрсөн 6 дугаар сарын 5-нд Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн Эмирт зэрэг улсууд Катар улсыг терроризмыг дэмжсэн хэмээн буруутгаж, дипломат  харилцаагаа тасалсан. Харин тус улс террорист бүлэглэлтэй холбоогүй хэмээн мэдэгдэж, энэ явдлыг шударга бус гэж үзэж байгаагаа удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Катар улс 80 орны иргэдийг визгүй зорчуулна   
Үзсэн: 1603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй