Шууд Chart

Дорноговьд “Хэрэглээний усны нөхцөл байдлыг сайжруулах” төсөл хэрэгжиж дууслаа

2017-08-16 11:33:05

Дорноговьд Япон Улсын Шизүока мужийн хамтын ажиллагааны хүрээнд “Хэрэглээний усны нөхцөл байдлыг сайжруулах” төсөл 2015 оноос хэрэгжиж байгаа билээ. Энэ онд төсөл дуусч байгаатай холбогдуулан Шизүока мужийн Зам тээврийн дарга Сүзүки Кацүхидэ тэргүүтэй төлөөлөл дээрх аймагт айчиллаа.

Энэ төслийн хүрээнд Замын-Үүд, Сайншанд сумын цэвэрлэх байгууламжид ажиллах 50 гаруй мэргэжилтэн сургалтанд хамрагдан дадлагажсан юм.

Айлчлалын хүрээнд Дорноговь аймгийн удирдлагууд Шүзүока мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хэрэгжүүлж буй төслийн талаар санал солилцлоо. Энэ үеэр говийн ундны ус хатуулаг чанартай байдгаас шалтгаалж хүн амын дунд шүд, дотрын өвчлөл нэмэгдэж байгаа тул ундны усыг цэвэршүүлэх чиглэлээр цаашид Зүүнбаян, Айраг, Иххэт сумдад төсөл үргэлжлэх боломжийн талаар тодруулсан бөгөөд холбогдох хүмүүс саналыг уламжилна гэдгээ хэлсэн юм.   

Шизүока мужийн төлөөлөгчид холбогдох байгууллагуудаар орж гурван жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнтэй танилцсанаар Дорноговь аймагт хийх ажлын айлчлал өндөрлөлөө.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дорноговьд “Хэрэглээний усны нөхцөл байдлыг сайжруулах” төсөл хэрэгжиж дууслаа  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй