Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сургалт, хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт болж өндөрлөлөө.
Тус аймаг нь 19 сумтай. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн сургалт, хэлэлцүүлгийг тус аймгийн бүх сумдыг хамруулахаар гурван бүст хувааж урд бүсийг Баянголд, дунд бүсийг Арвайхээрд, хойд бүсийг Хархорин суманд тус тус зохион байгуулав.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалтад аймаг сумын ажлын хэсгийн 300 орчим хүн хамрагдсан бол төслийн хэлэлцүүлэгт 600 гаруй иргэн оролцож, мэдээлэл солилцон саналын хуудсаар саналаа өглөө.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс олон давтагдсан санал хэд хэд байв. Тодруулбал хоёр танхимтай парламент байгуулж, хууль тогтоох байгууллага хоорондын хяналтыг сайжруулах, УИХ-д нэр дэвших иргэний насанд хязгаар тогтоох, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын түвшинд ярьж байна.
Харин Засгийн газрын түвшинд одоогийн төсөлд дурьдсанчлан таван яамны нэрийг нэрлэж үндсэн хуульд оруулахыг учир дутагдалтай, нэрлэвэл бүх яамдыг нэрлэх үгүй бол нэрлэлгүй тоог нь тогтож цаашдаа 10-аас илүүгүй яамтай байх, одоогийн төсөлд байгаа Засгийн газрын гишүүний 3,1 нь “давхар дээлтэй” байж болно гэснийг Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй байхыг хориглох гэх санал байлаа. Мөн төсөлд тусгагдсан зургаан зүйлээс гадна нэмэлт санал гаргасан байлаа.
| Бүсчилсэн хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт өндөрлөлөө | ||
| Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.