Мягмар гарагт Филиппин улсад хар тамхи наймаалсан хэргээр сэжиглэгдсэн 32 хүнийг цагдаа нар аюулгүй болгосон байна. Тус улсын нийслэлээс хойд зүгт орших Булакан мужийн ойролцоо цагдаа нар зүсээ хувирган хар тамхины наймаачдаас хар тамхи худалдан авч, тэднийг илрүүлэх ажиллагаа явуулсныг холбогдох албаныхан мэдээлжээ.
Цагдаа нар зүсээ хувиргаж 20 удаагийн ажиллагаа явуулсны зэрэгцээ 14 нэгжлэг хийсэн байна. Энэ үеэр зэвсэглэсэн этгээдүүдтэй тулгарч, үүний дүнд 32 сэжигтнийг аюулгүй болгожээ. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн оны зургаадугаар сард албан үүргээ хүлээн авснаас хойш хар тамхины эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд үүний дүнд 3400 хар тамхины наймаачин амиа алдаад байгаа юм.
Харин мягмар гарагт болсон үйл ажиллагаа нь нэг шөнийн дотор хамгийн олон хар тамхины наймаачдыг аюулгүй болгосон тохиолдол юм байна. Тус мужийн дарга Ромео Карамат цагдаа нарыг томоохон хар тамхи наймаалагчдыг илрүүлэх зорилготой ажиллагаа явуулсныг цохон тэмдэглээд, ажиллагааны үеэр 32 хүн амиа алдаж, 107 хүн баривчлагдсаныг мэдэгдсэн байна.
Энэ сард Булакан мужид 14 хар тамхины наймаачин амиа алдсан бол өнгөрсөн сард энэ тоо 18 байжээ. Ерөнхийлөгч Дутерте мөрийн хөтөлбөртөө хар тамхитай тэмцэж, 100 мянган гэмт хэрэгтнийг аюулгүй болгохоо амлаж байсан юм.
| Филиппинд хар тамхины хэргийн 32 сэжигтнийг илрүүлжээ | ||
| Үзсэн: 560 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.