Шууд Chart

Афганистан дахь АНУ-ын цэргийн албан хаагчийн тоог нэмэгдүүлнэ

2017-08-21 16:00:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Афганистан дахь цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлж, тус улс руу ойролцоогоор 4 мянга орчим цэргийн үүрэгт ажилтан шилжүүлэх тухай шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Энэ талаар Вашингтоны хэвлэлийн мэдээллийн газраас мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Трамп Афганистан болон Өмнөд Азийн улс орнуудын дунд шинэ стратеги боловсруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Мөн энэ нь Пакистаныг зорих алан хядагч дайчдын нүүдлийг зогсоох зорилготой хэмээн түүний мэдэгдэлд онцолсон юм. Түүнчлэн Цагаан Ордон Пакистаныг террорист үйл ажиллагааг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтаас хасах боломжтой гэж үзэж байгаа аж.  Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Трампын гаргасан энэ төлөвлөгөө хэлэлцээний шатандаа өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй хэмээн Цагаан Ордны зүгээс онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп Кэмп-Девид дэх Америкийн ерөнхийлөгчийн өргөөнд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулсан байна. Энэ хурлаар Өмнөд-Азийн бүс нутаг тэр дундаа Афганистантай холбоотой асуудлаар хэлэлцсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан олон төрлийн арга зам бүхий саналыг АНУ-ын Ерөнхийлөгчид танилцуулсан байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистан дахь АНУ-ын цэргийн албан хаагчийн тоог нэмэгдүүлнэ  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй