2013-2016 онд хэрэгжсэн “Гудамж” төслийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөлд шилжүүлэн үлдсэн ажлыг нь гүйцэтгүүлэхээр болов.
Ийнхүү тус төслийн хүрээнд “Хилийн боомт”, “Аймгийн төв”, “Гудамж” гэсэн гурван дэд төслийг хэрэгжүүлэх юм.
“Аймгийн төв” дэд төслийн хүрээнд 2014-2015 онд “Гудамж” төсөл хэрэгжсэн гурван аймгийн төвөөс бусад 18 аймгийн төвд үргэлжлүүлэн ерөнхий төлөвлөгөөний болон бусад суурь судалгаа хийнэ. Аймгуудын төвийн хэсгийн хот төлөвлөлтийн хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулж, шинээр гудамж, зам, талбай, уулзвар, ногоон байгууламжийг жишиг болгон барихаар болжээ. Он гарсаар аймгуудад ажиллаж судалгаа хийх, хаана ямар гудамжийг шинэчлэхээр “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн багийнхан Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Төслийг улс, орон нутгийн төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцсон бөгөөд тэд маргааш Баянхонгор аймагт ажиллана.
| “Гудамж” төслийг татан буулгаж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төсөл болгов | ||
| Үзсэн: 2842 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.