Элэгний “С” вирусын эмчилгээ оношлогооны асуудлыг шийдвэрлэх зорилгоор МУЗГ, ЭМЯ-наас гаргасан элэгбүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн 19 сум, 11 өрхийн эмнэлэгийн ажилтануудыг хамруулан 40-65 насны иргэний 815 сорьцыг магадлан итгэмжлэгдсэн лаброторид явуулж шинжилгээний хариуг хүлээн авчээ.
Ийнхүү “С” вирусын ачаалал өндөртэй гарсан элэгний үрэвсэлтэй иргэдийн нэрсийг гаргаж, сум өрхийн эмч нарт хүргүүлж эдгээр иргэдийг яаралтай эмчилгээнд хамруулах ажил эхэлж байна.
Иргэд БОЭТ-ийн элэг цөсний кабинет болон халдвартын кабинетэд хандаж эмнэлзүйн шинжилгээ буюу эхогийн шинжилгээ, эрхтэн тогтолцооны эмгэг илрүүлэл шинжилгээг өгөх ёстой.
Бүх шинжилгээг бүрдүүлсэний дараа Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн, ЭМЯ-наас зөвшөөрсөн таван төрлийн “С” вирусыг устгах эмнээс сонгож, эмчилгээндээ орох боломж нээгдээд байна.
Үүнтэй холбоотойгоор ачааллыг багасгах зорилгоор Арвайхээр сумын Уян сэтгэл, Түшигдөлгөөн, Нарны дөш ӨЭМТ-д ажиллаж иргэдэд мэдээлэл хүргэж, сургалт, зөвлөмж хүргэлээ.
Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн “В”, “С” вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийх юм байна.
| Өвөрхангайчууд “С” вирусын өвчлөлтэй иргэдээ хяналаа | ||
| Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.