Шууд Chart

Дэлхийн аялал жуулчлалын шагнал гардуулах ёслол болно

2017-08-24 14:21:44

ОХУ-ын Санкт-Петербург хотод Дэлхийн аялал жуулчлалын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг ирэх 9 дүгээр сард зохион байгуулахаар болсныг тус улсын Аялал жуулчлалын хороо мэдэгдлээ. Аялал жуулчлалын хорооны тэргүүн Андрей Мушкарев хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа ирэх 9 дүгээр сарын 30-ны өдөр Дэлхийн аялал жуулчлалын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээн авснаа баяртайгаар мэдэгджээ.

Тэрээр дэлхийн өнцөг булан бүрийн аялал жуулчлалын салбарын 1000 гаруй төлөөлөл хуран цуглах болсныг дурдаад, тэдний дунд зочид буудал болон аялал жуулчлалын компанийн эзэд байх тул энэ завшааныг ашиглан Санкт-Петербургийг аялал жуулчлалын хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой хот гэдгийг таниулахаа цохон тэмдэглэжээ. Тус шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа анх удаагаа тус хотод зохион байгуулагдах гэж байгаа юм.

2015 онд Санкт-Петербург нь дэлхийн томоохон хотууд болох Амстердам, Барселон, Берлин, Лондон, Парис, Ром зэрэг хотуудыг ардаа орхин, Дэлхийн тэргүүлэгч жуулчдын хотоор шалгарсан бол 2016 онд Дэлхийн тэргүүлэх соёлын хотоор шалгарч байсан юм. Энэ хүндэт 2 шагнал нь 2017 оны ёслолыг зохион байгуулах эрхийг тус хотод олгожээ. Энэ шагнал нь 1993 онд үүсгэн байгуулагдсаны зэрэгцээ аялал жуулчлалын Оскар гэж нэрлэгддэг. Шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын мэргэжилтнүүд багтдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн аялал жуулчлалын шагнал гардуулах ёслол болно   
Үзсэн: 1198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй