Шууд Chart

Австралид 65 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг нотлох олдвор олджээ

2017-08-24 14:38:52

Археологичид Австалийн уугуул иргэд болох Аборгинчууд тус нутагт 65 мянгаас доошгүй жилийн өмнө амьдарч байсныг нотлох шинэ нотолгоог олжээ. Энэ нотолгоог олохоос өмнө судлаачид Австралид 47 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан гэж үзэж байсан юм.

Хүний гараар бүтсэн эд өлгийн олдворыг Австралийн Хойд хэсгийн чулуун оромжоос олсон бөгөөд судлаачид дэлхийн түүхэн дэх хамгийн эртний чулуун зэвсгийг олсон болохоо зарлаж, тус нутгийн уугуул иргэд зосон будгийг урлагийн бүтээл бүтээхэд ашигладаг байсан гэж үзэж байгаа юм байна. Күийнсландын их сургуулийн профессор Крис Кларксон энэ олдворын талаар ярихдаа Австрали тивд Аборгинчууд хэр удаан амьдарсныг мэдэж авахад ихээхэн нэмэр болсныг цохон тэмдэглэсэн байна. Нэг талдаа ховилтой энэ чулуун сүхэн олдворыг Какаду үндэсний цэцэрлэгийн ойролцоогоос олжээ.

Сүхэн дээрх ховил нь иш байсныг харуулж байгааг Крис Кларксон тайлбарласны зэрэгцээ сүхийг гялтгар чулуу болон зосон будгаар чимэглэсэн байсан нь тухайн үеийн хүмүүс урлагийн мэдрэмжтэй байсныг илтгэж байгаа юм байна. 1970 оноос хойш Австралийн Хойд нутгийн чулуун оромжид 4 удаа малтлага хийж, 10 мянга гаруй эд өлгийн зүйл олоод байсан юм.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралид 65 мянган жилийн өмнө хүн амьдарч байсныг нотлох олдвор олджээ   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй