Хонгконг, Макаогийн далайн эргийн ойролцоо хүчтэй хар салхи ойртож байгаатай холбогдуулан бүс нутгийн засаг захиргаанаас аюулын 8-р түвшний дохиог зарласан байна. Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаагаар “Пакхар” нэртэй далайн хар шуурга орон нутгийн цагаар өнөө өглөө 7 цагийн үед Макаогоос зүүн өмнөд зүгт 80 км-ийн бүсэд ойртож ирээд байгаа талаар онцолсон юм. Тус далайн хар шуурга эх газрын зүгт асар их хурдтайгаар ойртож байгааг анхааруулсан байна.
Цаг уурын гамшигт үзэгдэл ойртож байгаатай холбогдуулан Хонгконгийн олон улсын нисэх буудал ойролцоогоор 140 орчим дотоодын нислэгийг цуцлаад байгаа талаар "Саут Чайна Морнинг Пост" сонинд нийтэлжээ. Мөн хуурай газрын болон усан замын тээврийн хөдөлгөөнийг ч хязгаарлаад байгаа юм. Үүний хажуугаар төрийн засаг захиргааны агентлагууд, банк, дунд болон ахлах сургуулийн үйл ажиллагааг хаажээ.

Өнгөрсөн лхагва гарагт Хятадын өмнөд нутагт орших Хонгконг болон Макаогийн хэд хэдэн газрууд “Хато” гэж нэрлэгддэг далайн хар шуурганд өртсөн юм байна. Орон нутгийн эрх баригчид далайн эргийн боомт дахь бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх үйл ажиллагаа болон хөрөнгийн бирж дээрх арилжаа наймааг түр хугацаагаар зогсоох тухай шийдвэрийг гаргасан юм. Хамгийн сүүлд 1999, 2012 онд Хонгконг, Макаогийн эрх баригчид далайн хар шуурганы аюулын 10-р түвшинг зарлаж байжээ.
| Хонгконг, Макаод аюулын наймдугаар түвшнийг зарлалаа | ||
| Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.