АНУ-ын Техас мужийн далайн эргийн бүсэд болсон “Харви” гэж нэрлэгддэг далайн хар шуурга сүүлийн 12 жилийн хугацаан дахь хамгийн хүчтэй үзэгдэл болсон талаар АНУ-ын Цаг уурын газраас мэдээллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, бүс газруудад далайн хар шуурганы хурд 215 км цагт хүрсэн талаар онцолсон байна.

Сүүлд ирүүлсэн мэдээллээр, Техасын эрэг орчмын бүсэд газрын хөрсөнд 43 см хүртэл хур тунадас орсон нь үерийн гамшиг тохиолдоход хүрсэн талаар мэдээллээ. Хамгийн түрүүнд 10 мянга гаруй хүн ам оршин суудаг Техасын Рокпорт хот далайн хар шуурганд өртсөн байна. Байгалийн гамшигт үзэгдлээс болж тус хотод хэдэн арван байшин барилга нурж сүйдсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн юм.
Эдгээр нурсан барилга дотор хүмүүс байсан байж болзошгүй талаар мэдээлж байна. Мөн хэдэн 10 мянган оршин суугч цахилгаан эрчим хүчгүй болжээ. Хүчтэй салхинд өртөж нурсан барилгын доороос гэмтэж бэртсэн хүмүүсийг аврах ажиллагааг үргэлжлүүлж буй юм байна. Гэсэн хэдий ч зарим барилгын чанар болон аюулгүй байдлаас шалтгаалан аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа талаар онцолж байна.
![]()
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хэдэн мянган оршин суугч орон гэрээ орхин, аюулгүй бүс рүү очсон тухай мэдээлжээ. Түүнчлэн далайн хар шуурга эргийн бүсэд орших Корпус Крмсти хотыг ч мөн адил дайран өнгөрсөн байна. АНУ-ын Далайн хар шуурганы судалгааны үндэсний төвөөс мэдээлснээр, хүчтэй хар салхины улмаас Хьюстонд болон ойролцоо хөрш тосгонд үер усны гамшиг тохиолдож болзошгүй талаар анхааруулжээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногт байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байгаа бүс нутгуудад очиж нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөж байгаа талаар "Цагаан ордон"-оос мэдэгдсэн байна.
| "Харви" далайн хар шуурганы хурд 215 км цагт хүрчээ | ||
| Үзсэн: 1703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.