2017 онд дэлхийн хамгийн эрэлттэй мэргэжлийг олон улсын томоохон агентлагууд болон сайтууд нэрлэж байна. Тухайлбал, "Форбес" сэтгүүл 2017 оны хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай 20 мэргэжлийг нэрлэжээ.
Жагсаалтын тэн хагасыг буюу бараг 10 байрыг эрүүл мэнд болон анагаах ухааны салбарын мэргэжлүүд эзэлсэн байна. Эрүүл мэнд болон анагаахын салбарын мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа гэсэн судалгааг ч тэдний ажлын хөлс өндөр байдагтай холбон тайлбарлажээ.

Тодруулбал, хиймэл шүд хийдэг эмч, сувилагч, хүүхдийн эмч, эхо дуран оношлогооны эмч, мэс засалч зэрэг мэргэжил эрэлттэйд орж байна. Жагсаалтын эхэнд, нойрсуулагч эмчийн мэргэжил байна. Энэ мэргэжил нь мэс заслын хамгийн чухал хэсгийн нэг болдог төдийгүй маш их тооцоолох чадварыг тухайн мэргэжилтнээс шаарддаг байна. Энэ мэргэжлийн ажлын хөлс АНУ-д жилийн 350 мянган америк доллараар хэмжигдэнэ.
Харин дараагийн эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг хуульч, компьютерийн инженер, мэргэжилтэн, програм хангамжийн инженер зэрэг мэргэжил эзэлжээ. Програм хангамжийн мэргэжил ойролцоогоор жилийн 168 мянган америк долларын цалинтай байдаг байна. Тэгвэл АНУ-ын статискийн хорооноос ирэх 2020 хүртэлх дэлхийн хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай байх мэргэжлийн жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтыг мөн л эрүүл мэнд, анагаахын салбарын мэргэжлүүд эзэлсэн байна.

Жагсаалтын нэгдүгээрт, нүдний эмчийн мэргэжлийг ирээдүйд хамгийн эрэлттэй мэргэжлээр тодруулсан байна. Энэ мэргэжлийн жилийн дээд хэмжээний цалин нь 166 мянган америк доллараар хэмжигдэж байгаа бол жилийн дундаж цалин 94 мянган америк доллар байна. Жагсаалтын 3-рт малын эмч орж байна. Жилийн дундаж орлого 80 мянган америк доллар. Харин жагсаалтын 10-т эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерийн мэргэжил орсон байна. Жилийн дундаж цалин 81 мянган америк доллар байх судалгааг гаргажээ.
| Анагаахын салбарын мэргэжил хамгийн их эрэлттэй байна | ||
| Үзсэн: 4832 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.