Шууд Chart

Террорист халдлагын эсрэг жагсаал боллоо

2017-08-27 18:15:00

Барселонд террорист халдлагын эсрэг олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болсон байна. Тус хотод болсон террорист халдлагын уршгаар 120 гаруй хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн бол 15 хүн нас барсан юм. Эсэргүүцлийн жагсаалд Испанийн эзэн хаан 6-р Филипп өөрийн биеэр оролцжээ.

Жагсаал цуглааныг Каталоны болон Барселон хотын эрх баригчид зохион байгуулсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, хагас сая гаруй хүн тус жагсаалд оролцсон талаар онцолсон юм. Жагсаалын тэргүүн эгнээнд Испанийн хаан 6-р Филипп, Ерөнхий сайд Мариано Рахой нарын бүрэлдэхүүнтэй бусад дээд албан тушаалтнууд байсан байна.

Жагсагчид Каталоны талбайн зүгт 1 км гаруй замыг гартаа сарнай цэцэг барин алхсан юм байна. Мөн Испаниар “Би айхгүй байна” гэсэн утга бүхий үгтэй туг барьж эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ сарын 17-нд буюу одоогоос 10 хоногийн өмнө Барселон хотод террорист этгээд бага оврын автомашин жолоодон жуулчдын ихээр цуглардаг Лас-Рамблас гэх газар алхаж явсан энгийн иргэдийг дайрч, улмаар аминд нь хүрсэн юм.

Алан хядагчийн халдлагад өртсөн энгийн иргэдэд тусламж үзүүлэхээр тус газрын ойролцоо байсан үйлчилгээний газрын ажилтнууд болон энгийн иргэд эмнэлэг болон цагдаагийнхнаас түрүүнд очиж тусалсан гэж хэвлэл мэдээллүүдээр онцлон мэдээлж байгаа юм. Барселонд болсон тус террорист халдлагын хариуцлагыг “Исламын улс” террорист бүлэг хүлээгээд байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Террорист халдлагын эсрэг жагсаал боллоо   
Үзсэн: 1078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй