Шууд Chart

Венесуэлд цэргийн дасгал сургуулилт хийжээ

2017-08-28 13:18:43

Венесуэл улсад АНУ-ын талаас өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэл үзүүлэх тохиолдол авах цэргийн дасгал сургуулилтын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тус бэлтгэл сургуулилт өнгөрсөн бямба, ням гарагт болж өнгөрсөн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дарангуйллын байр сууринаас улс төрийн алхам хэрэгжүүлэхийг зорьж байгаа гэж буруутгасантай холбоотой энэ сургуулилтыг хийж байгаа гэж ажиглагчид үзэж буй юм байна.

Учир нь энэ сарын 11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Венесуэлийн эсрэг цэргийн үйл ажиллагааг хэрэгжүүлж магадгүй гэж мэдэгдэж байсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр тус цэргийн бэлтгэл сургуулилтад 200 мянга гаруй цэргийн албан хаагч, мөн төрийн албан хаагч болон иргэний хамгаалалтын албаныхан төдийгүй ойролцоогоор 700 мянга орчим сайн дурынхан хамрагдсан байна.

Цаашид дахин цэргийн бэлтгэл сургуулилт хийх талаар мэдээлэл хараахан ирээгүй байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард Николас Мадуро Венесуэлийн шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн хурлын гишүүдийг сонгох сонгуулийн ажиллагаанд оролцсон. Тус үндсэн хуулийн хурлын гишүүд Венесуэлийн хууль тогтоох байгууллагад нөлөөлөхөөс илүүтэйгээр тус улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх мэдэлтэй байдаг юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэлд цэргийн дасгал сургуулилт хийжээ   
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй