ОХУ-ын Эрүүл мэндийн яам тус улсад худалдаалдаг архины үнийг нэмэгдүүлэх тухай санал дэвшүүлсэн байна. Тус саналд тусгаснаар 0.5 литрийн архины үнэ 300 рублиэс илүү үнэтэйгээр борлуулагдах ёстой гэж үзэж байгаа тухай онцолсон юм.
Энэ нь ОХУ-ын инфляцитай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж албаны хүмүүс үзэж байгаа юм байна. Мөн архи согтууруулах ундааны зүйлс тус улсын хүн амын эрүүл мэндэд хохирол учруулж байгаатай холбон тайлбарласан байна. Түүнчлэн архины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь архины хэрэглээг багасгах үр дүнтэй арга гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.
Одоогийн байдлаар ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар тус улс дахь архины онцгой албан татварын үнийг 2020 он хүртэл хэвээр үлдээхээр баталсан юм байна.
Харин ОХУ-ын Эрүүл мэндийн яам үүнийг ирэх 2018 онд дахин нэг эргэж харах тухай саналаа Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ОХУ-д худалдаалдаг архины доод үнэ 205 рубльтэй тэнцэж буй юм байна.
| ОХУ-ын Эрүүл мэндийн яам архины үнийг нэмэгдүүлэх тухай санал дэвшүүлжээ | ||
| Үзсэн: 1872 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.