Шууд Chart

Энрике Пенья Ньето: АНУ-ын хилийн дагуу барих ханын барилгын ажлыг санхүүжүүлэхгүй

2017-08-28 18:10:00

Мексикийн Засгийн газар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэр буюу хоёр улсын хил дээрх ханын барилгын ажлыг санхүүжүүлэх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд мэдээлжээ. 

Мексикийн Засгийн газар Мексик болон АНУ-ын хилийн дагуу хана эсвэл бусад биет төрлийн хаалт босгох ажилд ямар ч мөнгө төлөхгүй гэж онцолсон байна. Мөн энэ нь тус улсын баримталдаг хэлэлцээний стратеги биш төдийгүй Мексикийн тусгаар тогтнол, Үндэсний нэр төрийн зарчимд нийцэхгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Трамп “Мексик улс бол гэмт хэргийн хамгийн өндөр түвшинтэй улс орны нэг” гэж нэрлэж, үүнтэй холбогдуулан хоёр улсын хилийн бүсэд хана босгох шаардлагатай хэмээн мэдэгдэлдээ онцолсон юм. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хоёр улсын хилийн дагуу хана босгоно гэдгээ амлаж байсан юм байна.

Харин Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа тэрбээр нэгдүгээр сарын 25-нд Мексик, АНУ-ын хилийн бүсэд буюу 3 мянга гаруй км үргэлжлэх газар хана босгох тухай зарлигт гарын үсгээ зурсан юм. Харин тус хилийн дагуу хана босгох барилгын ажлыг Мексик улс санхүүжүүлэх ёстой гэж Дональд Трамп нэг бус удаа мэдэгдэж байсан байна. Үүний хариуд Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето тус ханыг барих барилгын санхүүжилтийг Мексик улс хийхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энрике Пенья Ньето: АНУ-ын хилийн дагуу барих ханын барилгын ажлыг санхүүжүүлэхгүй   
Үзсэн: 755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй