Шууд Chart

Хөлөг онгоцны ослын улмаас сураггүй болсон цэргүүдийн цогцсыг гарган авчээ

2017-08-28 18:15:00

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний “Жон Маккейн” хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт худалдааны онгоцтой мөргөлдөж осолдсон. Ослын улмаас тэнгисийн 10 цэрэг ор сураггүй алга болсонд тооцогдож байсан юм. Цэргүүдийн цогцсыг бүгдийг нь хөлгийн эвдэрсэн хэсгээс олж илрүүлсэн байна. Энэ талаар АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Аврах багийнхан эхний ээлжинд сураггүйд тооцогдоод байсан 10 цэргийн 2-ыг нь олоод байсан бол үлдсэн наймынх нь цогцсыг хөлөг онгоцны эвдэрсэн хаалттай хэсгээс олж илрүүлсэн төдийгүй тэдний хэн болохыг нь олж тогтоосон байна.

Энэ сарын 21-нд "Жон Маккейн" хөлөг онгоц Сингапурын эргийн ойролцоо Номхон далайн бүсэд орших Малаккагийн хоолойд Либери улсын далбаатай газрын тос тээвэрлэгч "Элник-Эм-Си" худалдааны хөлөг онгоцтой мөргөлдсөн юм. Харин одоогоор ямар шалтгааныг улмаас худалдааны хөлөг онгоцтой мөргөлдсөн талаарх баттай мэдээлэл ирээгүй байгаа ч мэргэжилтнүүд гадны ямар нэгэн нөлөө тэр дундаа цахим халдлагатай холбоотой байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөлөг онгоцны ослын улмаас сураггүй болсон цэргүүдийн цогцсыг гарган авчээ   
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй