Шууд Chart

Мьянмарын дүрвэгчдийг Бангладеш улс албадан буцаажээ

2017-08-29 13:00:00

Мьянмар улсын Рахинэ мужид эмх замбараагүй байдал үүсээд байгаатай холбоотойгоор муслим шашны цөөнхүүд болох Рохингя үндэстнүүд Бангладеш рүү дүрвэх оролдлого хийсэн ч, Бангдладешийн хил хамгаалах албаныхан дүрвэгсдийг нэвтрүүлээгүй байна.

Баасан гаригт Рохингя үндэсний босогчид Мьянмарын цагдаагийн хэсгүүд рүү халдсан. Мөргөлдөөн бямба гариг хүртэл сунжирч, энэ үеэр 100 гаруй хүн амиа алдсан байна. Рахинэ мужид 1 сая гаруй Рохингя үндэстэн амьдардаг.

Сүүлийн жилүүдэд Рохингя үндэстнүүд Мьянмарын засгийн газрыг шашны цөөнхийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар Бангладеш руу ихээр дүрвэх болсон. Харин баасан гаригт болсон мөргөлдөөний дараагаар Бангладеш руу дүрвэх оролдлого хийсэн 70 орчим хүнийг тус улсын цагдаа нар албадан нутаг буцаасан байна.

Харин хэдэн хүн хууль бусаар хил нэвтэрснийг албан ёсоор тогтоогоогүй байгаа бөгөөд сүүлийн 5 өдрийн дотор 3500 орчим дүрвэгсэд хил нэвтэрсэн гэж холбогдох албаныхан тооцоолжээ. Өмнө нь 2016 оны 10-р сард Рахинэ мужид Рохингя үндэсний зэвсэгт бүлэглэл эмх замбараагүй байдал үүсгэж, мөргөлдөөний үеэр 9 цагдаа амиа алдаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын дүрвэгчдийг Бангладеш улс албадан буцаажээ   
Үзсэн: 837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй