Шууд Chart

Техаст үерийн уршгаар 6 хүн амиа алдаад байна

2017-08-29 13:00:00

Америкийн Техас мужийн яаралтай тусламжийн албаныхан Харви далайн шуурганаас үүдэлтэй үерийн гамшгаас олон мянган хүнийг авраад байна.

Эргийн хамгаалагч, дэслэгч Майк Хартын мэдээлснээр цагт дунджаар мянга орчим дуудлага иргэдээс хүлээн авч байгаагийн зэрэгцээ зөвхөн өчигдөр 3000 орчим хүнийг аварсан байна. Аврах ажиллагааг агаараар болон усан завиар гүйцэтгэж байгаа. Ням гаригийн оройноос эхлэн Хьюстоны гал унтраах ангид нийт 2300 орчим ослын дуудлага ирээд байгаа юм байна.

Техасын эрэг орчмыг Харви далайн шуурга дайран өнгөрснөөс улбаалан тус мужид их хэмжээний бороо орж, үерийн аюул нүүрлээд байгаа. Аврах албаны мэдээлснээр үерийн улмаас иргэд айж сандран, цочролд орсон тул аврах ажиллагаа явуулахад ихээхэн хүндрэл учирч байгаа юм байна. Өчигдрийн байдлаар 8000 орчим хүн Хьюстоны хоргодох байранд очоод байгаа гэсэн тооцоо гарчээ.

Түүнчлэн үерийн уршгаар 6 хүн амиа алдаад байгаа юм байна. Бороо өнгөрсөн 2 өдөрт 60 см зузаан ороод байгаа бол ирэх бямба гариг хүртэл дахин 60 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна. Үертэй холбоотойгоор зарим сургуулийг түр хаагаад байгаагийн зэрэгцээ Хьюстон хотын 104 мянга гаруй иргэн тог цахилгаангүй болжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Техаст үерийн уршгаар 6 хүн амиа алдаад байна  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй