Өчигдөр Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжоу мужид хөрсний гулгаа үүсч, үүний уршгаар 2 хүн амиа алдаж, 25 хүн ор сураггүй болжээ.
Хөрсний гулгаатай холбоотойгоор Хятадын засгийн газар 4-р зэрэглэлийн онц байдал зарласан байна. Түүнчлэн Хятадын үндэсний байгалийн гамшгийн эсрэг хороо, дотоод яам холбогдох албаныхныг аврах ажиллагаанд дайчлан илгээгээд байгаа юм.
Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр өчигдөр орон нутгийн цагаар 10 цаг 40 минутад Занживан тосгонд хөрсний гулгаа үүсч, 34 айлын байшин хөрсөнд даруулсан байна.
Орон нутгийн холбогдох албаныхан гамшигт өртсөн иргэдэд тусламжийн бараа илгээгээд байгаагийн зэрэгцээ цагдаа болон аврах ангийнхан амьд үлдэгсдийг хайх ажиллагаанд оролцож байгаа юм.
Хөрсний гулгаа юунаас болж үүссэнийг одоогийн байдлаар албан ёсоор тогтоогоогүй байгаа ч, холбогдох албаныхан Хятадын хойд хэсгээр сүүлийн өдрүүдэд ширүүн бороо орж, хүчтэй салхилсантай холбоотой гэж таамаглаж байгаа юм байна.
| Хятадад хөрсний гулгааны уршгаар 2 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.