Японы сангийн сайд Асо Таро ирэх 9-р сарын 4-нд АНУ-д айлчилж, дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй 2 талын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар албан бус уулзалт хийхээ өнөөдөр мэдэгдлээ.
Асо Таро Японы дэд ерөнхий сайдын албыг давхар хашдаг. Тэрээр айлчлалын үеэр Дональд Трапмын эдийн засаг хариуцсан холбогдох эрх мэдэлтнүүдтэй уулзахаар төлөвлөснийг эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Түүнчлэн сангийн сайд хоёр дахь уулзалтыг ирэх 10-р сард болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр 2 талын худалдааны хамтын ажиллагааны зарим салбарт өөрчлөлт хийх шаардлагатай байгааг мэдэгдсэн байна.
Түүнчлэн 2 улсын худалдааны салбарт маргаантай асуудлууд байсан ч, энэ удаад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилт тавиад байгаагаа цохон тэмдэглэжээ. Майк Пенс, Асо Таро нар 2 улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын асуудлыг хөндөж ярилцах төлөвтэй байгаа. Тэд өмнө нь өнгөрсөн 4-р сард уулзаж байсан юм.
| Японы сангийн сайд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй уулзана | ||
| Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.