Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчний эмэгтэй алба хаагчдаас бүрдсэн баг дэлхийг тойрон аялах гэж байна. Тэд дэлхийг тойрон аялах анхны Энэтхэг эмэгтэйчүүд гэдгээрээ онцлог юм. Тэд энэ аяллаараа дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүдэд урам зориг өгөхийг хүсч байгаагаа хэвлэлийнхэнд ярьжээ. Аялагчид энэ сарын сүүлээр Гоа боомтоос хөдөлж, ирэх оны 3 дугаар сард дэлхийг тойрох аяллаа дуусган эргэн ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Энэтхэгийн тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр багийн гишүүд аялах хугацаандаа Австрали, Шинэ Зеланд, Фалкланд болон Өмнөд Африкийн боомтоор дамжих юм. Тэд 16 метрийн урттай хөлгөөр дэлхийг тойрох бөгөөд нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй. Багийг дэслэгч Вартика Жоши ахлах юм байна.
| Энэтхэг эмэгтэйчүүд дэлхийг тойрон аялна | ||
| Үзсэн: 682 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.