АНУ-ын Тэнгисийн цэргийн дэслэгч генерал Кеннет Маккензи өчигдөр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа Афганистанд байршуулах Америк цэргийн тоог 11 мянга болгож нэмэх төлөвлөгөөтэй байгааг зарласан байна.
Өмнө нь мэдэгдэж байснаар Афганистан дахь Америк цэргийн тоо 8400 байсан юм. Дэслэгч генерал цэргийн тооны энэ өөрчлөлт нь пентагон цэргүүдээ 6 сараас богино хугацаагаар томилж илгээдэгтэй холбоотой гэж тайлбарласан байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Дана Уайт тус улс дахь Америк цэргүүдийн үүргийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэйг сануулаад, Сири, Иракт байршуулах цэргийн тоог ч мөн эргэн харж байгааг мэдэгджээ.
Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Бүгд найрамдах намын гишүүн Мак Торнберри өмнөх Ерөнхийлөгч Обамагийн Засгийн газрын үед тус улсад 8400 цэрэг байршуулна гэсэн шийдвэр гарсан. Харин ийм тооны цэргүүд бүрэн хүчин чадлаараа энхийг сахиулах боломжгүйг мэдэгджээ. Афганистан улсад Америкийн цэргүүдээс гадна НАТО-гийн 6000 орчим цэрэг энхийг сахиулж байгаа юм.
| АНУ Афганистан дахь цэргийн тоогоо нэмэх төлөвлөгөөтэй байна | ||
| Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.