Энэтхэгийн Мумбай хотод их хэмжээний аадар бороо орж, үерийн улмаас 5 хүн амиа алджээ. Тус хотод мягмар гарагаас эхлэн бороо орсон байна.
Одоогийн байдлаар 30 хүртэлх см зузаан бороо ороод байгаагийн зэрэгцээ ирэх 48 цагийн хугацаанд бороо зогсохгүйг холбогдох албаныхан анхааруулаад байгаа юм. Үерийн уршгаар 5 хүн амиа алдаад байгаа тул Ерөнхий сайд Нарендра Моди иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Их хэмжээний бороо орж байгаатай холбоотойгоор Мумбай хотын онгоцны нислэгүүд цуцлагдсан. Мөн зам болон албан газар, сургууль, цэцэрлэгүүд үүдээ барьсан байна. Түүнчлэн тэнгисийн цэргүүдийг тус хотын хэд хэдэн хэсэгт аврах ажиллагаанд бэлэн байлгах зорилгоор байршуулжээ.

Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн Энэтхэг, Бангладеш улсад үерийн уршгаар 1200 орчим хүн амиа алдсан байна. "Улаан загалмайн нийгэмлэг"-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр үерийн гамшигт нийт 950 мянга гаруй айлын орон гэр сүйджээ.
| Мумбай хотод үерийн уршгаар 5 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 491 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.