Шууд Chart

Мьянмарын Рохингя үндэстнүүд Бангладеш руу дүрвэж байна

2017-08-31 14:10:00

Мьянмар дахь муслим шашны цөөнх болох Рохингя үндэстнүүд хөрш Бангладеш руу ихээр дүрвэж байна. Өнгөрсөн баасан гарагт Рохингя үндэсний босогчид Рахинэ мужийн цагдаагийн хэсгүүд рүү халдсан. Мөргөлдөөн бямба гараг хүртэл сунжирч, энэ үеэр 100 гаруй хүн амиа алдсан юм.

Эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд бүхий 18500 орчим Рохингя үндэстэн өнгөрсөн 4 хоногийн дотор Бангладеш руу дүрвээд байна гэсэн тооцоог Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн газар гаргажээ. Рахинэ мужид 1 сая гаруй Рохингя үндэстэн амьдардаг. Сүүлийн жилүүдэд Рохингя үндэстнүүд Мьянмарын Засгийн газрыг шашны цөөнхийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар Бангладеш руу ихээр дүрвэх болсон.

Мьянмар улс Рохингя үндэстэнд иргэний эрх олгохоос татгалздаг юм байна. Энэ явдалтай давхцан Малайзын нийслэл Куала Лумпур хотод 1000 орчим Рохингя үндэстэн Мьянмарын Засгийн газрыг эсэргүүцэн жагсаал хийсэн байна. Тэд Мьянмарын элчин сайдын яаманд хандан хүний эрхийг зөрчихгүй байхыг уриалжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын Рохингя үндэстнүүд Бангладеш руу дүрвэж байна   
Үзсэн: 2929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.26.xxx] 2017-09-01 10:15
Мьянмарыг диваажин болгоно гээд байдаг Нобелийн шагналт мундаг эмэгтэй нь энэ шашин хоорондын зөрчлөө зохицуулж чадахгүй байгаа юм байх даа.
Зочин [103.212.118.xxx] 2017-09-01 06:58
Zuv laluud lalruuud zailag
Зочин [103.57.92.xxx] 2017-08-31 19:42
британичуудын хутгасан бантан. бирмүүдийн нуруунд хутга шаагаад байхаар хөөлгүй яахав дээ.
Зочин [202.70.46.xxx] 2017-08-31 18:28
Haltaichihaad bangladeshuud l bn. Orchlongiin yaduu Ulsad ochood buur l hetsuu bolno do
zochin [202.21.103.xxx] 2017-08-31 17:46
hi

Бидэнтэй нэгдээрэй