БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин АНУ, Япон, БНХАУ-д суух бүрэн эрхт элчин сайдыг томилжээ. Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Су Хюн өчигдөр мэдэгдэл хийж, АНУ, Хятад, Япон улсад суух элчин сайд нарын нэрийг зарлажээ.
Вашингтонд суух элчин сайдаар Чо Юн Жэг томилсон байна. Чо Юн Жэ 64 настай бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөвлөхийн албан тушаал хашиж байсан юм. Тэрбээр Солонгосын шинжлэх ухаан, технологийн сургуульд багшилдаг юм байна. Харин БНХАУ-д суух элчин сайдаар Но Ён Мин томилогджээ. Тэрбээр эрх баригч Ардчилсан намын гишүүн бөгөөд парламентын гишүүний албыг хашиж байсан юм.
Түүнийг улс төрийн салбарт ихээхэн туршлагатай, гэрээ хэлэлцээ хийх өндөр чадвартай хэмээн үнэлээд, Хятад, Солонгосын харилцаанд сайнаар нөлөөлнө гэж үзжээ. Түүнчлэн Япон улсад суух элчин сайдаар Кюннам их сургуулийн олон улсын харилцааны багш Ли Су Хүүныг томилсон байна. Ли Су Хүүн 63 настай бөгөөд Мун Жэ Ин Ерөнхийлөгчийн гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан багийг тэргүүлэн ажиллаж байжээ. Түүнийг гадаад бодлогын мэргэжилтэн, тус салбарт ихээхэн туршлагатай гэж өндрөөр үнэлсэн байна.
| БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ, Япон, БНХАУ-д суух бүрэн эрхт элчин сайдыг томилжээ | ||
| Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.