Шууд Chart

Тереза Мэй Япон улсад айлчилж байна

2017-09-01 11:30:00

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй лхагва гарагт Япон улсад хүрэлцэн иржээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзах юм.

Тереза Мэй Япон улсад гурав хоногийн хугацаатай айлчилж байгаа юм. Тэрбээр айлчлалынхаа үеэр брексит болон худалдаа, аюулгүй байдлын асуудлаар Японы Ерөнхий сайдтай санал солилцох юм байна. Тереза Мэй айлчлалаа Киото хотоос эхэлж, цайны ёслолд оролцож, Шинзо Абэтэй оройн зоог барьжээ.

Тэрээр лхагва гарагт Умард Солонгос улс пуужин харвасан явдлыг хууль бус гэж шүүмжлээд, НҮБ нэгдсэн бодлого баримталж байгааг өндрөөр үнэлжээ. Түүнчлэн Япон болон бусад холбоотон орнуудтайгаа Пхеньяныг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоохыг уриалан, дарамт шахалт үзүүлэхээ амласны зэрэгцээ айлчлалынхаа үеэр Шинзо Абэтэй энэ асуудлаар санал солилцохоо мэдэгдсэн байна.

Тереза Мэй 2016 онд албан үүргээ хүлээн авснаас хойш анх удаагаа Япон улсад айлчилж байгаа юм. Тэрбээр гурав хоногийн айлчлалынхаа хугацаанд Эзэн хаан Акихитод бараалхах юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тереза Мэй Япон улсад айлчилж байна   
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй