Шууд Chart

Шинзо Абэ, Малкольм Тернбулл нар утсаар ярьжээ

2017-09-01 12:10:00

Япон, Австрали улс Умард Солонгос пуужин харвасантай холбоотойгоор Пхеньянд үзүүлэх дарамт шахалтыг чангатгах асуудал дээр ижил байр суурьтай байна.

Умард Солонгос Япон улсын газар нутаг дээгүүр мягмар гарагт пуужин харвасантай холбоотойгоор Ерөнхий сайд Шинзо Абэ Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбуллтэй утсаар ярьжээ. Шинзо Абэ энэ явдлыг улс оронд ноцтой аюул занал учруулж байгааг цохон тэмдэглээд, Пхеньянд үзүүлэх дарамт шахалтыг чангатгах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Хариуд нь Малкольм Тернбулл пуужин харвасан явдлыг шүүмжлээд, Умардын бүс нутагт учруулж байгаа заналхийллийн эсрэг бүх талаар Японтой ижил байр суурийг баримтлахаа амлажээ. Түүнчлэн бүхий л бололцоогоороо Японд дэмжлэг үзүүлэхээ цохон тэмдэглэсэн байна.

Хоёр улс Хятад болон бусад орныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Умардын эсрэг тогтоолыг дагахыг уриалахаар болжээ. Мягмар гарагт Пхеньян Япон улсыг давуулан пуужин харваж, пуужин Японы эргээс 1180 км зайд Номхон далайд унасан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинзо Абэ, Малкольм Тернбулл нар утсаар ярьжээ   
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй