Техас мужийн амбан захирагч Грег Аботт бороо зогсолтгүй орж байгаатай холбоотойгоор үерийн ус долоо хоног татрахгүйг анхааруулжээ.
Техасын эрэг орчмыг "Харви" далайн шуурга дайран өнгөрснөөс улбаалан тус мужид их хэмжээний бороо орж, үерийн аюул нүүрлээд байгаа юм. Үерийн уршгаар Хьюстон болон Артур, Бимонт боомтын орчим усанд автаж, 20 хүн амиа алджээ.

Одоогийн байдлаар Техас мужийн хэмжээнд 8500 аврах ажиллагаа явуулсан бөгөөд 32 мянган хүн хоргодох байранд байгаа юм байна. Түүнчлэн одоо ажиллаж байгаа 14 мянган аврах албаныхан дээр нэмэгдэн, Үндэсний хамгаалах албаны 10 мянга орчим цэргүүд аврах ажиллагаанд оролцохоор болжээ.
Үндэсний цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас эхлэн 132 см зузаантай бороо орсон нь АНУ-д хамгийн их хэмжээний хур тунадас орсон явдал болж байгаа юм. Техасын эргээр дайран өнгөрсөн "Харви" далайн шуурга Луйзанна муж руу ойртож байгаа боловч хүч нь саарсан байна. Тус мужид Техасын адилаар их хэмжээний бороо орж, зарим хэсгээр үерлэжээ.
| Техас мужид үерийн уршгаар 20 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 878 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.