Шууд Chart

Хьюстон хотын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

2017-09-01 12:53:04

Үерт автсан Хьюстон хотоос 30-аад километрийн алсад орших бас л усанд автсан “Аркена” компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, химийн бодис агаарт цацагдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлж байна. Цагдаагийн нэг ажилтан хорт агаар амьсгалснаас болж эмнэлэгт хүргэгдээд байна. Есөн цагдаа эмнэлгийн үзлэгт ороод байна. “Аркена” компани агаарт цацагдсан химийн бодис хүний биед хоргүй гэсэн тайлбар хийж байна.

Химийн үйлдвэр Хьюстон хотоос 34 километрт орших Кросби хотод байрладаг. Үерээс болж энэ үйлдвэр өнгөрсөн баасан гарагт ажлаа зогсоогоод байсан. “Харви” далайн шуурганаас болж үйлдвэр усанд автаж, цахилгаан хангамж тасарсан, генераторууд усанд автаж, үйлдвэрийн химийн бодис хөргөх систем ажилгүй болсон байна.

Энэ үйлдвэрт пероксид гэдэг бодис үйлдвэрлэдэг, үүнийг гоо сайхны бараа бүтээгдэхүүн хийхэд ашиглаад зогсохгүй барилгын салбарт ч гэсэн хэрэглэдэг юм байна. Өндөр температурт энэ бодис дэлбэрэх аюултай. Иймээс үйлдвэрээс гадагш 2.4 килосетрийн радиуст оршин суугчдыг нүүлгэжээ.

Одоо Хьюстон хотод аврах ажил үргэлжилж байна. Гал сөнөөгчид усанд автсан байшин барилгуудыг самнаж, амьд хүн байгаа эсэхийг шалгаж байна. Аврах ажиллагаанд үндэсний гвардийн 10 мянга гаруй цэрэг оролцож байгаа юм. Тун удахгүй тэдэн дээр нэмж 14 мянган цэрэг ирүүлэх юм байна.

“Харви” далайн шуурганы улмаас Техас мужид 33 хүн амь үрэгдсэн. АНУ-д хэмжээгээрээ дөрөвдүгээрт ордог Хьюстон хотын ихэнх хэсэг усанд автсан. 32 мянга гаруй хүнийг түр хоргодох байранд байрлуулаад байна. Сүүлийн мэдээгээр, 310 мянга гаруй хүн төрөөс тусламж дэмжлэг хүсчээ.   

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хьюстон хотын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй