Шууд Chart

БНАСАУ-ын шүүх Өмнөд Солонгосын 2 сэтгүүлчид цаазаар авах ял оноожээ

2017-09-01 13:50:00

БНАСАУ-ын Дээд шүүх Өмнөд солонгосын “Тона ильбо”, “Чосон ильбо” сонинд ажилладаг хоёр сэтгүүлчид, мөн сонины газрын удирдлагуудад БНАСАУ-д капиталист байгууллын хэв маяг ажиглагдаж байгаа тухай ном бичсэнийх нь төлөө цаазаар авах ял эчнээ оноожээ.

Пхеньян үүнийг доромжлол гэж үзсэн тухай Цахилгаан мэдээний төв агентлаг уламжиллаа. Эндээс ирж байгаа мэдээгээр, эдгээр хүмүүс давж заалдах эрхгүй бөгөөд ялыг хэзээ ч, хаана ч нэн даруй ёсоор болгох юм байна.

Энэ ном нь Британийн хоёр сэтгүүлчийн умардаас зугтагчидтай уулзаж, тэднээс ярилцлага авсандаа тулгуурлаж бичсэн “Норд Корэа конфиденшл” аж. Энэ номонд зах зээлийн эдийн засаг эрчимтэй өсөж байгаа, мөнгө л байвал Өмнөд Солонгосын дуу хөгжим, олон ангит кино зэргийг ямар ч саадгүй худалдаж авах боломжтой улс орны аж амьдралын талаар бичсэн. Өмнөд Солонгост энэ ном “Бүгд найрамдах капиталист Солонгос улс” гэдэг нэрээр хэвлэгдэж гарсан юм.

Үүнтэй холбоотойгоор Цахилгаан мэдээний төв агентлаг Өмнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНАСАУ-ын эсрэг шуугиан дэгдээж, тусгаар тогтносон орны төрийн бэлэг тэмдгийг гутаан доромжилж, улс орны нэрийг хүртэл өөрчилсөн гэж мэдэгдэж байна. Умардууд Өмнөд Солонгосын эрх баригчдад: хэргийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдтэй хариуцлага тооцохгүй бол тэднийг хамсаатан хэмээн үзнэ гэж уриалжээ. БНАСАУ-ын эрүүгийн хуулийн 60-р зүйлд ийм гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял оноодог юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ-ын шүүх Өмнөд Солонгосын 2 сэтгүүлчид цаазаар авах ял оноожээ  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй