Шууд Chart

Хог хаягдлыг ялгах "ухаалаг" систем бүтээжээ

2017-09-04 13:06:57

Их Британийн "Кэмбриж Консултантс" компанийн эрдэмтэд хог хаягдлыг ялгах “ухаалаг” системийг бүтээсэн байна. Тус систем нь компьютерийн технологийн тусламжтайгаар дөрвөн төрлийн хог хаягдлыг ангилах чадвартай юм.

Тухайлбал,  тус систем нь дахин боловсруулах боломжтой түүхий эдийг дахин боловсруулах боломжгүй түүхий эдээс ялган танихаар программчлагдсан юм байна.

Дөрвөн төрлийн хоолой бүхий хогийн савны амсрын өмнө байрлах тусгай зориулалтын тавцан дээр хаях гэж байгаа хогийг  байршуулахаар ямар төрлийн саванд орохыг автоматаар заадаг ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хог хаягдлыг ялгах "ухаалаг" систем бүтээжээ  
Үзсэн: 941 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй