1563 оны есдүгээр сарын 4-ний энэ өдөр Хятадын хаан Ванли мэндэлжээ. Тэрээр Мин гүрний 13 дахь хаан юм байна. Түүний аав нь Лончин эзэн хаан ажээ.
Ванли эцгийнхээ гурав дахь хүү болон мэндэлсэн бөгөөд 1572-1620 оны хооронд буюу 48 жилийн турш хаан ширээнд сууснаараа Мин улсын түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хаан болжээ.
Түүний жинхэнэ нэрийг Зу Ежүн гэдэг байсан ч, 10 настайдаа угсаа залгамжлах ханхүүгээр тодорч, Ванли нэрийг авчээ. Тэрээр 1620 онд насан өөд болсон ба түүнийг Бээжин хотын ойролцоох Мин гүрний бунханд оршуулсан байна.
| Хятадын хаан Ванли 1563 оны энэ өдөр мэндэлжээ | ||
| Үзсэн: 2338 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.