1987 оны есдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Мэрилэнд мужийн Балтимор хотын мэс заслын эмч Бенжамин Карсоноор ахлуулсан 70 гаруй мэс засалчийн баг дэлхийд анх удаа мэс заслын түүхэнд гайхамшгийг бүтээсэн юм.
Тэд Германы долоон сартай сиамын ихрүүдийг салгах мэс заслыг амжилттай хийж дуусгасан байна. Тус мэс заслыг амжилттай болох хүртэл дэлхий дахинд үүнийг боломжгүй зүйл хэмээн шуугиж байсан юм. Гэсэн хэдий ч анагаах ухааны салбарт сиамын ихрүүдийг эрүүл саруул аюулгүйгээр салгах боломжтой гэдгийг Балтиморын алтан гартай эмч нар харуулж чадсан байна.
Сонирхуулахад, тус мэс заслын багийг ахласан нэрт мэс засалч Бенжамин Карсон 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж, сонгогчдын багагүй дэмжлэгийг авч чадсан билээ.
| Сиамын ихрийг салгах мэс заслыг 1987 оны энэ өдөр хийж байжээ | ||
| Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.