Шууд Chart

"SPACE-Х" дэлхийн хамгийн хүнд жинтэй пуужингийн туршилтаа дуусгажээ

2017-09-05 13:02:47

Сансрын хөлөг үйлдвэрлэгч хувийн компани болох "SPACE-Х" компанийн үйлдвэрлэсэн Фалкон Хээви нэртэй дэлхийн хамгийн хүнд жинтэй пуужин тээвэрлэгч сансрын хөлгийн туршилтаа амжилттай хийж дуусгасан байна.

Компанийн удирдлагуудын хэлж байгаагаар энэ оны 11 дүгээр сард анхны нислэгээ хийхэд бэлэн болоод байгаа талаар мэдээлсэн юм.

Тус пуужингийн эхний үндсэн гурван үе шат бүхий туршилтуудыг АНУ-ын Техас мужид байрлах Макгрегор компанийн туршилтын талбайд хийсэн байна. Эхний туршилт энэ оны тавдугаар сараас эхэлжээ. "SPACE-Х" компани дэлхийн хамгийн хүнд жинтэйд тооцогдоод байгаа Фалкон Хээви нэртэй пуужин тээвэрлэгч сансрын хөлгийг бүтээх ажлаа өнгөрсөн 2011 оноос эхлүүлсэн юм байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар Фалкон Хээви тээвэрлэгч пуужинтай дүйцэхүйц пуужинг АНУ-ын НАСА агентлаг болон ОХУ-ын Сансар судлалын газрын аль нь ч бүтээж чадаагүй байгаа тухай онцолжээ. Үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа тус пуужингийн хамгийн хүнд хэсэг нь толгойн хэсэгт байгааг хэлж байна.

Компанийн мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар Фалкон Хээви пуужин 64 хүртэлх тонн ачааг агаар мандал хүртэл тээвэрлэх чадалтай бол үүнээс цааш дэлхийн тойрог зам хүртэлх орон зайд 22.2 тонн жинтэй ачааг тээвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Харин ангараг гараг руу энэ төрлийн пуужин тээвэрлэгч сансрын хөлгөөр ердөө 13.6 тонн хүртэлх ачааг тээвэрлэх боломжтой гэж онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"SPACE-Х" дэлхийн хамгийн хүнд жинтэй пуужингийн туршилтаа дуусгажээ   
Үзсэн: 806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй