Шууд Chart

Дроны тусламжтайгаар далайн шуурганы улмаас учирсан дэд бүтцийн хохирлыг тогтоож байна

2017-09-05 13:09:09

АНУ-ын Техас мужийн нутаг дэвсгэрийг “Харви” нэртэй далайн шуурга дайран өнгөрсний улмаас эргийн бүс нутагт орших томоохон хот, тосгон үерийн гамшигт нэрвэгдсэн. Үерийн гамшгийн улмаас усанд автсан хотын дэд бүтэц хэр их хэмжээгээр хохирсон талаарх судалгааг нисгэгчгүй нисдэг төхөөрөмж буюу дроны тусламжтайгаар хийж, улмаар агаараас хохирлын хэмжээг тодорхойлох зорилгоор хянаж эхэлсэн талаар мэргэжилтнүүд мэдээлж буй юм байна.

Үерийн гамшгийн улмаас Техас мужийн олон мянган иргэд үл хөдлөх хөрөнгө буюу хувийн орон сууц, байшин барилга, автомашин гээд бүхий л зүйлсээ орхиход хүрсэн юм. Үүнээс гадна хотын дэд бүтэц бүхэлдээ нурж сүйдсэн.

Хотын удирдлагууд эдгээр хохирлын хэмжээг тогтоохын тулд агаараас судалгаа хийх зорилгоор дроны багийг ажиллуулаад байгаа юм. Ингэснээр байгалийн гамшигт нэрвэгдсэн тус бүс нутгийн оршин суугчдад дэд бүтцийн болон хувь хүний хохирлын хэмжээг мэдээлэхэд гол ач холбогдол үзүүлнэ гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.

Техас мужийн хэмжээнд л гэхэд нийтдээ ойролцоогоор 20300 гаруй хүн байгалийн гамшгийн улмаас их хэмжээний хохирол амсаад байгаа юм. Өмнө нь АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа дрон эзэмшигч иргэдийг болон бага оврын нисдэг төхөөрөмж эзэмшигч иргэнийг агаарын бүсэд дрон хөөргөхийг хязгаарлагдмал тооны хүрээнд зөвшөөрөл өгч байсан бол ихэнх тохиолдод хориглоод байсан юм.

Учир нь хот хоорондын олон зуун нислэгтэй байдаг тул нисгэгчгүй нисдэг төхөөрөмж онгоцтой мөргөлдөх магадлал өндөр байдагтай холбоотой байсан байна. Харин одооогийн байдлаар тус нислэгийг үйлдэх зөвшөөрлийг бүхий л хэсэгт өгч эхэлсэн юм. Гэхдээ өндрийн хязгаар 120 метрээс хэтрэхгүй байхыг анхааруулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дроны тусламжтайгаар далайн шуурганы улмаас учирсан дэд бүтцийн хохирлыг тогтоож байна   
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй