ОХУ-ын инженерүүдийн багийн бүтээсэн "Промобот" нэртэй робот Пермийн Олон улсын марафонд оролцсон байна. Марафонд оролцсон нийт 6 мянга гаруй тамирчны дунд гүйсэн тус робот нийт 3 км замыг туулжээ.
Олон улсын марафон гүйлтэд тус роботын 3 дахь удаагийн загвар оролцож байгаа нь онцлогтой юм байна. Өмнө нь тус "Промобот" нэртэй роботыг Пермийн олон улсын марафонд оролцуулах болсон талаар мэдэгдэж байсан юм. Мөн гүйлтийн тэмцээнд оролцуулахын тулд спортын цэнгэлдэх хүрээлэнд тусгай бэлтгэл хийсэн төдийгүй учирч болох бартаа саадыг даван туулах зорилгоор шинэ төрлийн дугуйг ч хүртэл тоноглож суурилуулсан талаар мэдээлсэн байна.
Гүйлтийн тэмцээний өмнөх бэлтгэлийн үеэр робот хэд хэдэн удаа тэнцвэрээ алдан унаж байсан хэдий ч марафонд оролцох үеэрээ ямар нэгэн техникийн саатал болон доголдол үүсээгүй хэмээн зохион бүтээгчид нь онцолсон юм. Мөн тус гүйлтийн тэмцээнд роботыг оролцуулснаар цаашид нэмэлт хөгжүүлэлт хийх санаа болон бусад төрлийн туршилтын үр дүнг харах бүрэн боломжтой байдгийг ч хэлж байсан юм.
| "Промобот" нэртэй робот олон улсын марафонд оролцжээ | ||
| Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.