Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны (тендер) нэгдсэн дүнг 8 сарын 30-ны байдлаар гаргажээ.
2017 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 420,0 тэрбум төгрөгийн 2343 төсөл, арга хэмжээний тендер зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Үүнээс 386,4 тэрбум төгрөгийн 2145 тендер буюу 92 хувь нь зохион байгуулагдаж, 34 тэрбум төгрөгийн 198 тендер зохион байгуулагдахаар хүлээгдэж байна.
Зохион байгуулагдсан 2145 тендерийн 80 орчим хувь буюу 251 тэрбум төгрөгийн гэрээг 1855 дотоодын иргэн, үндэсний компаниудтай байгуулж, дотоодын давуу эрхийг 282 иргэн, аж ахуйн нэгжид 115 тэрбум төгрөгөөр тооцож гэрээ хийсэн байна.
Аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагаа 92 хувьтай хэрэгжиж байна | ||
Үзсэн: 902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.