Шууд Chart

Монголын скаутын холбоотой хамтран ажиллаж, практик дадлагаар сурагчдад эерэг хандлагыг төлөвшүүлэх боломжтой

2026-06-11 09:09:50

Боловсролын сайд Монголын Скаутын холбооны төлөөлөлтэй уулзлаа. Монгол дахь Скаутын холбоо нь дөрвөн зэрэглэл  82 тэмдэгт ашиглан хүүхдийг төрөл бүрийн ур чадварт сургадаг. 

Энэ нь шинэ зүйл сурч, мэдсэнээ баталгаажуулдаг тэмдэгт юм. Скаут гэдэг нь монголоор эрэлч, хайгуулч гэсэн утгатай. Хүүхэд бүр эрдэм мэдлэг, ур чадварыг эрэл хайгуул хийж  суралцах дадлыг эзэмшүүлэх зорилготой юм.

Скаутын үндсэн зорилт, үйл ажиллагаа  нь боловсролын шинэчилсэн хөтөлбөрүүдтэй огтлолцож байна. Жишээлбэл, скаутын гишүүн Монгол өв, уламжлалаа судлан, бодит дадал, сургалтыг авч ур чадвараа үнэлүүлснээр Монгол улсын иргэн тэмдгийг авдаг. Энэ нь шинэ мэдлэг эзэмшсэний баталгаа юм

Скаутууд нийгэмд ямар эерэг нөлөөлөлтэй вэ?
- Сургуулийн орчны эрүүл мэндийг сайжруулах
- STEAM Боловсролыг хөгжүүлэх
- Түүх соёл, эх оронч үзэл, оролцоог төлөвшүүлэх
- Үе тэнгийн дээрэлхэлт, орчны аюулгүй байдлыг хангах
- 800 скаутмастер бэлтгэх гэх зэрэг нөлөөллийн ажлуудыг хийдэг.

“Сургуулийн орчны эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд сургууль дээрх охидын эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл болон ариун цэврийн байгууламжийн асуудлаар хамтарсан мэдээллийг хүргэх боломжтой.

Мөн сургууль бүрт хэрэгжүүлэх “амин ус” хөтөлбөр нь скаутын үндсэн зорилттой уялдана.

Үе тэнгийн дээрэлхэлтийг арилгахын тулд Монголын Скаутын Холбоотой хамтарч, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтад өртөж буй хүүхдийг олж харсан тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авдаг “орчны аюулгүй байдлыг хангах” сурагч скаутуудыг бэлтгэх боломжтой. 

Ингэснээр үе тэнгийн дээрэлхэлтэд тавигдах хяналт, уялдаа холбоо сайжрах нөхцөл бүрдэнэ.  

Мөн ирэх хичээлийн жилд 800 багшийг Монголын Скаутын Холбооны скаутмастер бэлтгэх хөтөлбөрт хамруулж, сургууль бүр скаутын багштай болох боломжийн талаар санал солилцлоо.


Монголын скаутын холбоотой хамтран ажиллаж, практик дадлагаар сурагчдад эерэг хандлагыг төлөвшүүлэх боломжтой  
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй