Жил бүр Испани улсад "Улаан лоолийн баяр" тэмдэглэж, хүмүүс бие бие рүүгээ улаан лооль шидэлцдэг өвөрмөц уламжлалтай. Энэ жил тус улсын Буньоль хотод болсон тэмцээнд 40 мянга гаруй хүн оролцсон байна.

Мөн тус үйл ажиллагаанд оролцохоор гадаадын жуулчин ихээр цугласан нь улаан лоолиор байлдах тэмцээний гол онцлогийг тодотгож өгчээ. Орон нутгийн эрх баригчид тус тэмцээнийг зохион байгуулахын тулд жил бүр 30 мянган еврог зарцуулж, хөрш зэргэлдээ хотуудаас их хэмжээний улаан лооль худалдан авдаг байна.

Харин тэмцээнд оролцохын тулд нэг хүн 10 евро төлөх шаардлагатай байдаг аж. Энэ жилийн хувьд 160 гаруй тонн улаан лоолийг хүмүүс бие бие рүүгээ шидэн "байлдсан" байна.

| "Улаан лоолийн баяр"-т 40 гаруй мянган хүн оролцжээ | ||
| Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.