Шууд Chart

“JAGUAR” компани жолооны ухаалаг хүрдээ танилцуулна

2017-09-06 12:25:54

Автомашин үйлдвэрлэгч “JAGUAR” компани технологийн хөгжлийг шингээсэн жолооны ухаалаг хүрдээ танилцуулна. Автомашин эзэмшигч өөрийн техниктэйгээ харилцан уялдаа холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцох нь ирээдүйн шинэ хэв маяг хэмээн тус компанийн зүгээс үзэж байгаа гэдгээ онцолсон юм. Энэ хүрээнд тус компани автомашинд зориулагдсан ухаалаг шинэ төрлийн жолооны хүрд бүтээх санааг дэвшүүлж, улмаар тун удахгүй Английн нийслэл Лондон хотод болох үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна.

Жолооны хүрд гэлтгүй автомашиныг бүхэлд нь ухаалаг системд шилжүүлэх эрин үе ирснийг дэлхийн олон улсын шилдэг автомашин үйлдвэрлэгчид онцолдог. Энэ салбарт хамгийн түрүүнд эхний туршилтаа хэрэгжүүлэх нь гол зорилго нь болж өгдөг юм. Харин “JAGUAR” компани шинэ загварын жолооны ухаалаг хүрдэнд “Сэеэр” хэмээх нэрийг өгсөн байна. Тус жолооны хүрд бүхий ухаалаг төхөөрөмж нь энгийн жолооны хүрдтэй харьцуулахад хэлбэр хэмжээгээрээ жижиг аж.

Мөн жолоочийн хүсэлтийг биелүүлэх зорилгоор “Сири” эсвэл “Кортана”-гийн ухаалаг виртуал цахим туслах системийг суурилуулж өгөх юм байна. Үүнээс гадна ямар төрлийн шинэ шийдэл санааг шингээсэн жолооны хүрд гаргахаар төлөвлөж байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөд хараахан болоогүй байгаа гэдгийг компанийн зүгээс мэдээлж байна.

Гэсэн хэдий ч “Сэеэр” нэртэй жолооны ухаалаг хүрд нь жолоочийн хүссэн хэдэн зуун ажил үүргийг гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухаантай буюу “жолоочийн найдвартай туслах” ухаалаг төхөөрөмж болж чадна гэдэгт итгэлтэй байна хэмээн “JAGUAR”-ийн инженерүүд онцлон мэдэгдэж байна.

Энэ сарын 8-нд Лондон хотод нээлтээ хийх “Лэнд Ровер тээк Фэст” нэртэй олон улсын үзэсгэлэнгийн үеэр “JAGUAR” компани шинэ загварын “Сэеэр” нэртэй жолооны ухаалаг хүрдээ олон нийтэд танилцуулах нь. Энэ үеэр тус ухаалаг төхөөрөмжийн гүйцэтгэж чадах давуу талуудыг үзэж сонирхох бүрэн боломжтой гэж зохион бүтээгчид хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“JAGUAR” компани жолооны ухаалаг хүрдээ танилцуулна   
Үзсэн: 868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй