Владивостокийн Чуулганы хүрээнд өчигдөр өглөө ОХУ-ын ерөнхийлөгч Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мун Жэ Интэй албан ёсны хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний хүрээнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин Умард солонгосыг цөмийн бодлогоос нь ухраахад туслахыг ОХУ-ын ерөнхийлөгч Путинээс хүссэн байна. Тэрээр Умард Хөршийнх нь сүүлд хийсэн цөмийн туршилт олон улсын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учрууллаа, хэрвээ Пхеньян өдөөн хатгасан үйлдлээ зогсоохгүй бол Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хүндэрнэ. Иймд өмнөд Солонгос Умардын цөмийн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, цөмийн заналхийллийг нь зогсоохын тулд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Пхеньянтай эвлэрэх бодлого барихаа амлаж, энэ оны эхээр төрийн эрх мэдэлд очсон Мун Жэ Ин Умард хөршдөө хатуу бодлого барь гэсэн олон нийтийн шахалттай тулгараад байгаа. Тэрээр өчигдөр НҮБ Умардад шинэ хатуу хориг ялангуяа газрын тосны тээвэрт нь хориг тавих асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж мэдэгдсэн юм. Уулзалтын өмнө ОХУ Умард Солонгосын цөмийн туршилтыг өдөөн хатгасан үйлдэл гэж зэмлэн буруушаасан боловч Москва Пхеньянд нэмэлт хориг тавихыг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Өөрөөр хэлбэл Умардын цөмийн зэвсгийн бодлогыг зөвхөн яриа хэлэлцээний арга замаар өөрчлөх боломжтой гэсэн Оросын байр суурийг дахин нотолсон байна.
| БНСУ Умардын бодлогыг зөөллөхөд туслахыг Путинээс хүсэв | ||
| Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.