Шууд Chart

АНУ БНАСАУ-д нэмэлт хориг тавих төслийг аюулгүйн зөвлөлөөр оруулна

2017-09-07 12:02:38

АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Никки Хэйли Умардын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоохын тулд Пхеньянд хатуу хориг тавиж, худалдааны түншүүдийг нь холдуулахыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн 15 оронд уриаллаа. Гэвч Умард Солонгос АНУ-д барих илүү олон бэлэг бэлдэж байгаа, бэлгээ илгээхэд бэлэн байна гэдгээ анхааруулсан байна.

Энэ нь далд утгаараа дахиад пуужин харвах эсвэл цөмийн зэвсэг туршихад бэлэн байгаагаа Пхеньян илэрхийллээ гэж олон улсын хүрээнд харж байна. Ирэх Даваа гарагт АНУ Умардад нэмэлт хориг тавих тухай тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлж, санал хураах төлөвтэй байна. Энэ бямба гарагт Умард Солонгосын улс тунхагласны баяр болно.

Энэ үер дахин цөмийн зэвсэг туршиж магадгүй гэж олон улс сэжиглэж байна. Учир нь өнгөрсөн онд улс тунхагласны үндэсний баярын өдөр цөмийн зэвсэг туршиж байсан юм. Энэ үеэр Японы парламентын гишүүн Антонио Иноки энэ 7 хоногт Умард Солонгост айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр бөхийн спортоос улс төрд орсон хүн юм байна. Энэ утгаараа спортоор дамжуулж, дэлхийн энх тайваны төлөө Умардтай яриа хэлэлцээ эхлүүлэх, хурцадмал байдлыг намжаах зорилгоор айлчлана гэдэг тайлбар өгсөн аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ БНАСАУ-д нэмэлт хориг тавих төслийг аюулгүйн зөвлөлөөр оруулна  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй