Өмнөговь аймагт одоогийн байдлаар 14 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилгын хүрээнд он гарсаар хоёр компанитай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
Тодруулбал Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг "Терра энержи" ХХК-тай гэрээ байгуулсан аж. Ингэснээр Өмнөговь аймаг-Ноён сум-Терра энержи ХХК гэсэн гурван талт гэрээ болж, илүү үр дүнтэй ажил болох гэнэ.
Гэрээний хүрээнд суманд сар бүр 25 сая төгрөгийг төвлөрүүлэхээс гадна аймгийн хэмжээнд нийгэм эрүүл мэнд, боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Тухайлбал зам талбайг засаж сайжруулах, нийгэмд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажилд хамтран оролцох аж.
Сум, компанийн хамтарсан хамтран ажиллах хороог байгуулсан бөгөөд гэрээний хэрэгжилт, ажил арга хэмжээ хэр байгаа талаар тэд дүгнэн хэлэлцэнэ. Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлж тус компани дахь ажилчдын 50-аас доошгүй хувийг орон нутгийн иргэд эзэлдэг болох гэнэ. Орон нутгийн гэдэг ойлголтод зөвхөн Ноён сумын иргэд биш, зэргэлдээ Гурвантэс, Сэврэй сумын иргэдийг ч хамруулах талд онцгой анхаарах юм байна.
| Өмнөговьчууд уул уурхайн компаниудтай гурван талт гэрээ байгууллаа | ||
| Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.