Шууд Chart

Женев хотноо дэлхий даяар хүний эрхийн асуудал ямар түвшинд байгааг хэлэлцэнэ

2017-09-12 10:01:26

Женев хотноо өчигдөр НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн зөвлөлийн 36 дахь чуулган ажлаа эхлэв. Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх тус чуулганыг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Зейд Раад аль-Хуссейн нээж үг хэлнэ. 

Үүний дараа Катарын Гадаад хэргийн сайд шейх Мухаммад бен Абдуррахман аль Тани үг хэлж, улс оронд нь хүний эрхийн асуудал ямар байгаа, Персийн булангийн орнууд тус улсын эсрэг хориг тавьснаар ямар үр дагавар гарсан талаар ярих юм байна.

Энэ чуулганы өмнө Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр терроризмыг санхүүжүүлэхээ зогсоохыг Дохагаас дахин шаардсан. Саудын Арабын сайд хэлэхдээ "Эр-Риад Катарын эсрэг зарим нэг арга хэмжээ авсан, Катар улс терроризмыг санхүүжүүлэхээсээ татгалзах хүртэл бүслэлтийг улам бүр чангалсаар байх болно" гэдгийг цохон тэмдэглэсэн.

Женевын чуулганд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро оролцоно гэх хүлээлт байсан ч тэрбээр Женевт очихгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдсэн. Мадурогийн оронд Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреас Монсеррат зөвлөлийн гишүүн 47 орны төлөөлөгчдийн өмнө үг хэлэхээр болсон. Ялангуяа Венесуэлд эрх баригчид болон сөрөг хүчний хооронд сөргөлдөөн дэгдэж, байдал хурцадсан үед тус улсын Гадаад хэргийн сайд үг хэлэх болсон нь тун чухал юм.

НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн чуулганы үеэр Сири, Мьянмар, Йемен, Ливи болон Украйнд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаарх тайланг сонсож, хэлэлцэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Женев хотноо дэлхий даяар хүний эрхийн асуудал ямар түвшинд байгааг хэлэлцэнэ  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй