Дэлхий нийтэд өдөр бүр хоёр сая тонн хог хаягдал бий болдог. Харин манай улсын хэмжээнд жилдээ 780-800 мянган тонн хог хаягдал үүсдэгээс Улаанбаатарт 50 хувь нь буюу 340 мянган тонн ахуйн хог хаягдал, 50 мянган тонн барилгын хог хаягдал гардаг байна.

Их хэмжээгээр бий болж буй эдгээр хог хаягдлыг ангилан шүүж дахин боловсруулж, байгаль экологид ээлтэй шинэлэг технологи бүтээхэд дэлхий нийтээрээ анхаарах болжээ. Энэтхэгийн авто замын салбарт цоо шинэ дэвшилтэт технологийг ашигласан байна. Тодруулбал, хаягдал хуванцар савыг дахин боловсруулж, авто замын хучлага буюу асфальтан зам зохион бүтээсэн байна. Энэтхэгчүүд асфальтан зам тавихдаа хуванцрын үртэс, элс, хайргыг хольжээ.

Ингэж хуванцар оролцуулсан нь удаан жилийн эдэлгээтэй болох нь туршилтаар нотлогджээ. Энэ нь ч уламжлалт технологийг бодвол өртөг зардлын хувьд 2-3 дахин хямд болж буй юм байна. Одоогийн байдлаар Энэтхэг улсад хуванцар хаягдлыг дахин боловсруулж хийсэн 33700 гаруй км зам байдаг байна.
Хог хаягдлыг дахин боловсруулж ашиглах нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахаас гадна Энэтхэгийн хүн амыг ажлын байраар хангах чухал шалтгаан болдог байна.
| Хуванцрыг дахин боловсруулж, авто зам барьжээ | ||
| Үзсэн: 2076 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.