Шууд Chart

Бразилийн прокурорууд ерөнхийлөгчөө дахин хэрэгт буруутгав

2017-09-15 14:21:29

Бразилын авилгатай тэмцдэг шилдэг прокурор ерөнхийлөгч Мишель Темерийг хуулийн хэрэгжилтэнд саад учруулж, хүнийг айлган сүрдүүлсэн үндэслэлээр буруутгаж байна. Мөн Бразилын прокурорууд ерөнхийлөгч Темерийг гэрчийг дуугуй болгоход үгсэн хуйвалдсан, авилга хээл хахууль авсан үндэслэлээр буртуугаж байгаа. Гэвч авилга хээл хахуультай холбоотой прокурорын ялын төлөвлөгөө Бразилын конгресст очоод гацсан. Яагаад гэхээд Конгресс ерөнхийлөгч шүүгдэх эсэх шийдвэрийг гаргадаг эрхтэй. Харин одоо ерөнхийлөгч Темер ганцаараа биш өөрийн ойрын хүрээллийн 6 улс төрчийн хамт прокурорт дуудагдаж байна. Мишель Темерийг Бразилын ардчилсан хөдөлгөөн намын ахмад гишүүд бүрдүүлдэг гэмт хэргийн байгууллагыг удирдан ажилладаг гэж прокурорууд сэжиглэж байгаа юм байна.

Прокуроруудын олж тогтоосон баримт нотолгоогоор тус бүлэглэл нь олон нийтийн компаниудтай гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлж хариуд нь 190сая америк долларын авилга авсан юм байна. Бразилын мах савлагч ЖейБиЭс компанийн удирдлагуудын өгсөн мэдүүлэгт үндэслэж, ерөнхийлөгч Темерийг гэмт хэрэгт буруутгаж байгаа юм байна. Тэд ерөнхийлөгч Темертэй түүний өөрийн ордонд уулзсан, тухайн үед түүнийг гэрчийг дуугуй болгох гэж мөнгө өгч байгаа тухай яриаг нууцаар бичсэн гэж мэдүүлжээ. Прокурорын ерөнхийлөгчийг гэмт хэрэгт буруутгах хоёрдахь үндэслэлийг парламентын доод танхимаар хэлэлцүүлэхээс өмнө дээд шүүх нь хүлээж авах ёстой.

Хэрвээ конгрессын гишүүдийн гуравны хоёр нь Темерийг албан тушаалаас нь түр түтгэлзүүлэх санал өгвөл тэрээр шүүх хурлаар шүүгдэнэ. Гэвч Бразилын конгресс ерөнхийлөгчийг шүүх рүү явуулахгүй, түүнд итгэл үзүүлэх санал хураалтаар тэр олонхийн дэмжлэгийг авах болов уу гэж ажиглагчид харж байна. Учир нь Мишель Темер конгресст нөлөөтэй, түүний намын гишүүд конгрессд олонхийн суудалтай. Бразилын прокурорууд элитийн хүрээнийхний авилга хээл хахуулийг илрүүлэн, тэднийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ерөнхийлөгч Мишель Темерийг гэмт хэрэгт буруутгаж байна. Одоогоор Бразилын улс төр, бизнесийн хүрээний олон хүн авилга хээл хахуулийн хэргээр ял сонсож, заримынх нь хэрэг прокурор шүүхийн шатанд явж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилийн прокурорууд ерөнхийлөгчөө дахин хэрэгт буруутгав  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй